Wednesday, April 8, 2015

A Million Tomorrows NGO - Нэг сая маргааш ТББ танилцуулга

Яагаад ч юм, эх үрийн холбоо сэтгэлийг минь хамгаас их хөдөлгөдөг. Ээжийнхээ тухай бодох төдийд хайрлах, өрөвдөх зэрэгцдэг. Одоо бас охиныхоо тухай бодох бүрт энэ мэдрэмж яг адил байдаг юм.

Ер нь би хүүхдэд их хайртай. Хүүхэд бүхнийг гэртээ элэг бүтэн байгаасай гэж хамгаас их хүсдэг. Энэ бол яг үнэн. Би үүнийг "Гэртээ харих зам" төсөл нэвтрүүлэгт дадлага хийж байхдаа мэдсэн. Анх удаа л тийм балчирхан хүүхдүүд амьдралыг эрээн барааныг нуруундаа үүрч, сэтгэлдээ тээж шаналж явдгийг харсан. Юу ч хийж өгч чадахгүйдээ гутарсан. Бас тэдэнд юу хэрэгтэй байдгийг бодоод л байсан. Бодоод л байсан. Хувцас хоол, бэлэг сайхан ч хамгийн гол нь тэдэнд гэр орон, эцэг эх, хайр хүмүүжил дутагдаж байсан. Тэгээд л би одоо туслах боломжгүй юм байна гэж бодсон. Одоо эргээд л бодохоор зүрх ураад байдаг.

Нөгөө муу хэдэн хүүхдүүдээ бодоод л байдаг. Тэгж байгаад Нэг сая маргааш ТББ
байгуулсан. Маргааш гэдэг өөрөө ирээдүй, итгэл найдвар. Хүүхэд бүхний сая сая өдрүүд яг л маргаашийг
мөрөөдөж байгаа шиг нь гэрэл гэгээтэй, итгэл дүүрэн байгаасай гэж хүсээд энэ нэрийг өгсөн.
Энэхүү ТББ-аараа дамжуулан эмзэг бүлгийн хүүхэд, гэр бүлд сургалт, зөвлөгөө өгөхөөс эхлээд тэдэнд асрах төв, хөгжлийн ордон, хамгааллын байр гээд нийгмийн асуудлуудыг шийдэж өгөх болно.

Нэг л өдөр бүх хүүхэд элэг бүтэн, энх тунх амьдрана гэдэгт би хамгаас их итгэдэг.

Хаппи старт

За тэгэхээр гого дээрх блог маань устсан байна. Жаахан харамсалтай ч блоггер дээр шинэ блог нээгээд олон сонирхолтой бас хэрэгтэй зүйл нийтлэхээр боллоо. Хамгийн эхлээд ганц хоёрхон вэб хаяг олж мэдсэнээ хүргэе.
1. Янз бүрийн сугалаа сугалах, санамсаргүйгээр тоо сонгох, ямар нэг хэсэг бүлэг болгож хуваахад хэрэг болох сайт байна. http://www.randomizer.org/ 
Ж: Ангийн 30 хүүхдийг 3 багт хуваахын тулд хүүхдүүдээ 1-30 хүртэл тоолоод, дээрх сайтыг ашиглан санамсаргүйгээр сонгогдсон тоотой хүүхдүүдийг нэг бүлэг болгох замаар 3 бүлэгт хувааж болох юм. 
2. Toefl, Ielts, GRE, GMAT, SAT өгөх гэж байгаа бол http://magoosh.com/ хаягаар зочлоод жишиг тест ажиллаад үзээрэй. Мөн хэрхэн яагаад алдаад байгааг тань хариултын сонголтон дээр тулгуурлан зааж өгдөгөөрөө онцлог санагдсан. 
За дараагийн нийтлэлээр уулзъя.