Saturday, November 14, 2015

"Эссэг мэргэжлийн түвшинд бичих нь"


Бүлэг 1: Эссэ бичих үндэс
Эссэ гэж юу вэ? 

- Нэг сэдэв дор бичигдсэн,  хэд хэдэн их биетэй зүйлийг эссэ гэж ойлгож болно. 
- Эссэ нь заавал гарчиг, эхлэл, 3 ба түүнээс дээш их бие, дүгнэлттэй байна.

Эссэний төрөл: 

- Тайлбар эссэ (Illustration)
- Батлах эссэ (Argument)
- Ангилах эссэ (Classification)
- Харьцуулах ба жиших эссэ (Compare and Contrast)
- Үр дагавар ба шалтгааны эссэ (Cause and Effect) гэсэн төрлүүдтэй.

Академик эссэний дүрмүүд:

- 3 дугаар биеийн төлөөний үг ашиглан бичих /Тэр, түүний, тэд г.м/х 
- Эх сурвалжаа дурдах /Ишлэл, мэргэн үг, ном сэтгүүлийн нэр, зохиогч г.м/
- Дүрэм, цэг таслалын алдаагүй байх
- Зөв форматаар бичих / догол мөр (tab) авах, үсгийн фонд, хэмжээ, хуудасны дугаарлалт г.м/

Бусад төрлийн эссэнүүд: 

- Тайлбар (Description): Газар, үйл явдал зэрэг
- Өгүүлэл эссэ (Narration); Богино хэмжээний түүх
- Үйл явцын эссэ (Process): Хэрхэн хийх вэ
- Тайлбар эссэ (Definition): Ямар нэг юм тайлбарлах 

ЭХЛЭЛ ХЭСЭГ (introduction): 

ӨГӨӨШ - Уншигчийн сонирхлыг татаж, үргэлжлүүлэн унших хүслийг төрүүлэх хэрэгтэй. Ингэхийн тулд 
- Гайхшируулах (Хүн бүхэн хар арьстай гэж бодьё г.м)
- Богино шог (Эрэгтэй эмэгтэй хүн өөр өөр гарагаас ирсэн тухай г.м)
- Сонирхолтой асуулт (Хүүхэд бүхэн шалгалтан дээр хуулдаг гэвэл та итгэх үү? г.м)
- Ишлэл (Үдийн 12 цагаас өмнө бүх ажлаа амжуулснаар амьдралаа гайхалтай болгосон эрхэмийн онолоор бол г.м )
- Статистик (Түгээмэл, хэцүү, хэтэрхий их биш) зэргээр эссэгээ эхэлж болно. 

ЮҮЛҮҮР - Юүлүүрийн хэлбэрийг саная л даа. Дээд хэсэг хамгийн өргөн, доошлох тусам нарийсч маш багахан хэмжээтэй савны амсарт орохуйц болтлоо нарийсдаг. Тэгэхээр яг энэ хэлбэрийн дагуу эхлэл хэсгийн эхний өгүүлбэр ерөнхий, бүдүүн тоймны санаа, тэгээд гол сэдэвтээ илүү ойртсон, тэгээд эхлэл хэсгийн төгсгөл өгүүлбэрт яг юуны талаар, аль өнцгөөс ярих гэж байгааг хэлж өгнө. Үүнийг бид thesis statement буюу гол түлхүүр гэж ойлгож болно.

Гол түлхүүр санаагаа бичихдээ зайлсхийх зүйлс: /thesis statement/

- Өөрийн гол түлхүүр санаагаа битгий зарла
Би ЗХУ яагаад дэлхийн 2 дугаар дайнд ялсан 4 шалтгааныг дурдъя г.м
- Баримт бүү бич
- Нийтлэг зүйл бүү бич
Хүн бүхэн тамхинаас татгалзаж, муу зуршлаа хаях хэрэгтэй г.м
- Төлөөний нэр ашиглахын оронд тодорхой бич
Үүнийг өөрчлөх нь бүгдэд маш чухал.
- Салшгүй 2 хэсгийг хэзээ ч мартаж болохгүй
Сэдэв, санаа хоёрын алинийг ч орхиж болохгүй
Мөнгө хадгалах чухал-  гэдэг өгүүлбэрт мөнгө хадгалах гэдэг сэдэв байна, харин үүнийг хөгжүүлсэн санаа алга. Хэрвээ "Залуу гэр бүл мөнгө хадгалж чадснаар үл хөдлөх хөрөнгө худалдан авч чадна" гэвэл дээрх хоёр бүрдэж байна.

ИХ БИЕ (body)


Эссэний 1 их бие бүр дотроо дараах бүрэлдэхүүнтэй байна. 

Сэдвийн өгүүлбэр (topic sentence)
              Дэмжих санаа №1
                           Детал, жишээ
              Дэмжих санаа №2
                           Детал, жишээ
              Дэмжих санаа №3
                           Детал, жишээ
Дүгнэлт 
--------------------------------------------------------------------------------------------------------

За одоо тус бүрт нь авч үзье. 

Сэдвийн өгүүлбэр (topic sentence)
Сэдвийн өгүүлбэр буюу topic sentence нь сэдэв, санаа хоёрыг хамтат нь багтаасан байна. Thesis statement буюу гол түлхүүр санааг дэмжсэн байна. Шилжилт(transition), түлхүүр үг(keywords) ашиглан бичнэ. 

Жишээ эссэ:

Бүх иргэншил 2 дахь хэл соёл сурах нь зайлшгүй
                   Нэгдүгээрт, өөр хэл сурах нь хувь хүний ертөнцийг үзэх үзлийг өргөжүүлж байдаг. 
Хэл сурч буй хүмүүс өөр өөр соёлын тухай гайхалтай олон зүйлсийг сурдаг. Ихэнх хүмүүс төрөлх нутгаасаа гаралгүй хорвоог туулдаг тул эх орондоо бусад орны хэл соёл сурах нь нүд нээгдэх гайхалтай арга. Бидний ихэнхэд гадны дотны найз ч ховор байдаг, бүр байдаг ч үгүй. Мөн хэл сурах нь өөр зүйлсийн талаар бодох боломжийг нээдэг. Үүний тод жишээ шинэ үгсийн сан. Цас үзээгүй хүн хэл сурах явцдаа цас гэдэг шинэ үг, шинэ ойлголттой танилцах нь бий. Нэмж хэлэхэд шинэ үгс шинэ хоол, амтыг дагуулах нь бий. Мөн түүнчлэн хүмүүс энэ хэлээр ярьдаг олон орноос суралцдаг. Хүүхдүүд ангидаа аль аль улс энэ хэлээр ярьдаг, ямар өөр аялга байдгийг суралцаж, дуу хөгжмийг нь даган дуулдаг. Эдгээр олон зүйлсийг сурах нь хүний оюун ухааны чадамжийг нэмэгдүүлж байдаг. 
                   Хэл сурахын өөр нэг давуу тал нь олон ажлын байрыг өөрийнхөө өмнө нээх явдал юм. 




                   Сүүлд нь нэмж хэлэхэд хүн хэл сурснаар оюуны чадамжаа үргэлж дээшлүүлж байдаг. 


Тайлбар: 
Ягаан өнгөтэй, доогуураа зурсан өгүүлбэр бол: гол түлхүүр санаа буюу thesis statement
Улаанаар тодруулсан үгнүүд: Шилжилт
Ногоон өнгөтэй өгүүлбэрүүд: сэдвийн өгүүлбэр буюу topic sentence
Шараар тодруулсан өгүүлбэрүүд: дэмжих санаа буюу supporting idea
Хөхө өнгөтэй өгүүлбэрүүд : Детал болон жишээ details and examples

         Тэгэхээр 1 их бие бүхэн дээрхийн адил бүтэцтэй байна. Эссэн 3 ба түүнээс болон их биетэй. Их бие бүр сэдвийн өгүүлбэртэй, 2-4 дэмжих санаатай, дэмжих санаа бүр детал юмуу жишээгээр баяжина. Нэгдүгээр их биеийн ард бичигдсэн, ногоон өнгөөр тодруулсан 2 их бие мөн л дотроо ийм дэлгэрэнгүй дэмжих санаа, детал, жишээг багтаах учиртай. 

Уялдаа холбоо: 
        Өгүүлбэр, их бие хоорондоо маш нарийн уялдаатай, урсах мэт ойлгомжтой байна. Уялдаа холбоо эссэг тань логик холбоотой болгож өгнө. Тиймээс шилжилт үг ашиглах нь маш чухал байдаг. Дээрх эссэнд улаан өнгөөр тодруулсан байгаа. 


ТӨГСГӨЛ ХЭСЭГ (conclusion)


Эхлэл хэсэгтэй адил боломжийн хэрээр богино. 
- Их биет дурдагдсан гол санаануудаа өөр үг, өгүүлбэрзүйн дүрэм ашиглан базаж бичиж болно.
- Гол түлхүүр  санаагаа өөр үг, дүрмээр бичиж болно
- Төгсгөлийн санаа орхиж болно. Гэхдээ дээр дурдаагүй шинэ бодол, санаа огт дурдахгүй.

Гол түлхүүр санаа: 
Даяарчлагдаж буй нийгэмд бүх иргэншил хоёр дахь хэл соёлоо судлах нь зайлшгүй. 

         Дээрх гол түлхүүр санаа төгсгөл хэсгийн нэг өгүүлбэр болон хувирах нь: 
Төгсгөлд нь хэлэхэд, идэр насны хүнд шинэ хэл соёл сурах нь бэрхшээлтэй байж болох ч, давуу талууд нь харьцангуй их. 

Төгсгөл бичих өөр аргууд:

- Үр дүнг тооцоолох: Авто машины үнэ боломжийн болвол маш олон хүн худалдан авах болно.
- Санал дэвшүүлэх: Электрон машинууд хэрэглэхэд энгийн болсноор худалдан авалтандаа ч нөлөөлнө. 
- Үйл явдалд уриалах: Иргэд хууль санаачлагчдад өөрийн амьдралд юу хэрэгтэй байгааг хэлж байх нь зүйтэй гэх мэт. 


Энэ бүлгийн хичээл ингээд өндөрлөж байна.
Нэмж хэлэхэд, та эссэгээ эхлээд төлөвлөнө, эхний хувилбараа бичнэ, дахин нягталж сайжруулж бичнэ, тэгээд хянаж засварлаад, форматаа шалгаад эцсийн бүтээгдэхүүн бэлэн болно.

Амжилт хүсье!

"Нэг сая маргааш ТББ"


















Thursday, November 12, 2015

Сайн байцгаана уу, англи хэлэнд дурлагсад аа!

"Нэг сая маргааш" ТББ -аас энэ 11-р сард та нартаа маш гоё мэдээллийг хүргэхээр төлөвлөлөө. University of California, Irvine -ийн багш профессор Tamy Chapman-ийн "Эссэг мэргэжлийн түвшинд бичих нь" хичээлийг орчуулан хүргэж байна.

"Эссэг мэргэжлийн түвшинд бичих нь" хичээл дотор:
1. Эсээ бичих үндэс
2. Харьцуулсан ба жишсэн эссэ
3. Шалтгаан ба үр дагаварын эссэ
4. Тайлбар эссэ гэсэн 4 бүлэг багтсан болно.

За ингээд амжилт хүсье!